Шинэхэн 600 дэслэгч офицер бүрэлдэхүүнд нэгдлээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-15 12:20:50
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоод хэргийн их сургуулийг энэ жил төгсөж буй төгсөж буй 600 гаруй шинэхэн дэслэгч өчигдөр бакалаврын диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа. 


Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт тус сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд Хууль сахиулахын удирдлагын академийг 27, Цагдаагийн сургуулийг 303, Шинжлэн магадлахуйн институтийг 37, Хилийн сургуулийг 108, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийг 80, Онцгой байдлын сургуулийг 70, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийг 19 сонсогч, суралцагч  төгсөж байна.


Ёслолд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, хошууч генерал Ш.Лхачинжав, ЦЕГ-ны дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон бусад албаныхан оролцож, шинэхэн дэслэгч нарт диплом гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.


Ийнхүү шинэхэн дэслэгчид офицер бүрэлдэхүүнд нэгдэж, эх орноо батлан хамгаалах, хууль сахиулах нэр хүндтэй албанд томилогдоход бэлэн боллоо.

Холбоотой мэдээ