Лүн сум хүрэх засмал зам цөмөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-15 23:35:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянхангай сумаас Лүн сум хүрэх замын 110-113  километрт үерийн улмаас засмал зам цөмөрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.


Иймд Тээврийн цагдаагийн албанаас эл замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд, Улаанбаатар хотоос гарсан улс хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийг буцаан татах, орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслийг хот, суурин газар байршуулах арга хэмжээг авсан байна.


Автозам хэрэглэгчдийн анхааралд, өнөө шөнө Дархан, Сэлэнгэ аймгийн өмнөд хэсэг, Төв аймгийн хойд хэсгээр, маргааш Дархан, Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг болон Багануур, Налайх дүүргийн нутгаар хүчтэй аадар бороо орох тул хөдөө орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ