Баян-Өлгийд мянган хүний багтаамжтай гэрлэх ёслолын өргөө ашиглалтад оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод нэг
дор 1000 гаруй хүнийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай Гэрлэх
ёслолын өргөө өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орлоо.
“Sky palace” нэртэй хуримын ёслолын өргөөг тус аймгийн бизнесмен “Цамбагарав өгөөж”-ийн захирал Б.Энхболд
өөрийн хөрөнгөөр барьж босгосон байна.
Ёслолын өргөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын
дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцов. Удирдлагууд орон
нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, олон ажлын байр бий болгож байгаа
“Цамбагарав өгөөж ХХК”-ийн захирал Б.Энхболдод талархал илэрхийлж, аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, Засаг
даргын нэрэмжит аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнан урамшууллаа.