"Men in Black" шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-06-17 13:25:44

ВАШИНГТОН. /AP/. Sonу” компанийн уран бүтээл “Men in Black: International” кино нээлтээ хийсэн долоо хоногтоо 28.5 сая ам.долларын орлого олж, Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлсэн байна.


Гэсэн хэдий ч “Men in Black” цуврал киноны шинэ ангийн эхний долоо хоногийн орлогыг өмнөх ангиудынхтай харьцуулахад тэн хагас орчимтой тэнцэж байсан бөгөөд өмнөх гурван ангийн нээлтийн орлого бүгд 50 сая ам.доллар давж байжээ.


Ф.Грей Грейгийн найруулсан “Men in Black: International” кинонд Крис Хемсворт, Тесса Томпсон нар харь гарагийнхны халдлагуудаас эх дэлхийгээ хамгаалах хар хувцаст ажилтнуудын дүрийг бүтээсэн байна.


Шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Universal”, “Illumination” компанийн “The Secret Life of Pets 2” кино /23.8 сая ам.доллар/ бичигджээ. Үүний араас “Disney” компанийн “Aladdin”, “X-Men” цувралын “Dark Phoenix” кино тус тус жагсжээ. Харин тавдугаар байрт Элтон Жоны намтраас сэдэвлэн бүтээсэн “Rocketman” кино жагсжээ.  

Холбоотой мэдээ