БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-06-19 10:43:11

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар мягмар гарагт утсаар ярьжээ.


Д.Трамп удахгүй болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Си Жиньпинтэй уулзаж, хоёр талын харилцаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр, АНУ, БНХАУ хэрхэн хэлэлцээр байгуулахыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна гэж хэлсэн байна.


Үүний хариуд Си Жиньпин Хятад-АНУ-ын харилцаанд сүүлийн үед бэрхшээл тулгарсныг онцлоод, цаашид хоёр орны удирдагчдын хүрсэн тохиролцооны дагуу бие биеэ хүндэтгэн харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй хэмээн хэлжээ. Мөн тэрбээр Д.Трамптай Осака хотноо уулзахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.


“Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Японы Осака хотноо зургадугаар сарын 28, 29-нд болно.

Холбоотой мэдээ