Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх хүчин чармайлтыг нь дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-19 15:15:04

ЛОНДОН. /Reuters/. БНАСАУ Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэхийг зорьж байгааг нь манай улс дэмжиж байна хэмээн БНХАУ-ын дарга Си Жиньпин мэдэгджээ.


Тэрбээр Ким Жөн Уны урилгаар энэ сарын 20-21-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийх юм. Си Жиньпин тэргүүтэй төлөөлөгчид Пхеньянд айлчилснаар тус хотод сүүлийн 14 жилийн хугацаанд хийж буй анхны айлчлал болох аж.  


Эрх баригчид БНАСАУ-тай харилцаа холбоогоо бэхжүүлэх замаар бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, дэлхий дахинд хувь нэмрээ оруулахыг зорьж байгааг БНХАУ-ын дарга онцлон тэмдэглэжээ.


Си Жиньпиний айлчлал нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулагдахын сацуу хоёр улс цаашдын харилцаа холбоогоо хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байх болно гэж Хятадын Коммунист намын Төв хорооны олон улсын харилцаа холбооны хэлтсийн тэргүүн Сун Тао өмнө нь мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ