Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБагц хориг арга хэмжээг авах асуудлыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын
зөвлөл, Сангийн яам, Төрийн Департаментын гишүүд хэлэлцэж байгаа бөгөөд Туркийн
эдийн засагт ноцтой хохирол учруулна хэмээн нэрээ дурдаагүй гурван эх сурвалж
мэдэгдсэн байна.
АНУ-ын 2017 онд баталсан “CAATSA” хуулийн дагуу Оросын компаниудтай батлан хамгаалахын
салбарт хамтран ажилладаг Туркийн компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах
хувилбар хамгийн их дэмжлэг авч байгаа аж.