Япон багш нар хамгийн олон цаг ажилладаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2019-06-20 12:37:43

ТОКИО. /Kyodo/. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /OECD/ 48 оронд явуулсан судалгаагаар Японы бага, дунд сургуулийн багш нар хамгийн олон цаг ажилладаг болохыг тогтоожээ.


Японы бага, дунд сургуулийн багш нар долоо хоногт дунджаар 56 цаг ажилладаг бол судалгаанд оролцсон бусад орнуудын багш нарын ажлын цагийн дундаж үзүүлэлт 38.3 байжээ. Таван жил тутам явуулдаг энэхүү судалгаанд Японы багш нар хоёр дахь удаагаа эхэнд бичигдэж буй нь энэ юм.


Парист төвтэй “OECD” байгууллагаас 2018 оны 2-3 дугаар сард Японд явуулсан судалгаанд дунд, ахлах сургуулийн 3568 багш, бага сургуулийн 3321 багш оролцжээ. Япон багш нарын ажлын цаг их байсан нь тэд хичээлээс гадуурх ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөгтэй холбоотой байна. 

Холбоотой мэдээ