Банкууд “Huawei” компанийн үйл ажиллагааны талаар бүрэн мэддэг байсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-20 13:01:56

НЬЮ-ЙОРК. /CNBC/. Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчсөн гэх хэрэгт холбогдоод буй “Huawei” компанийн үйл ажиллагааг Америкийн банкууд бүрэн мэддэг байсан гэж тус компанийн үүсгэн байгуулагч Жэнь Жэнфэй мэдэгджээ.


Америкийн банкууд “Huawei” компанийн бизнесийн үйл ажиллагааны талаар бүрэн ойлголттой байдаг хэмээн тэрбээр ярьжээ.


Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг тус компанид үйлчилгээ үзүүлж байсан Америкийн банкуудыг луйврын замаар төөрөгдөлд оруулсны зэрэгцээ тэднийг Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчих явдалд оролцуулсан хэмээн Америкийн талын мэдэгдсэнийг өмнө нь Мэн Ваньжоугийн өмгөөлөгч няцаасан байна. 


Мэн Ваньжоуг Ираны эсрэг Америкийн худалдааны хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт буруутгасантай холбогдуулан Канадын Ванкувер хотод өнгөрсөн 12 дугаар сард баривчлан саатуулсан юм.  

Холбоотой мэдээ