Дундговь аймгийн 57 багийн Засаг даргыг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-20 23:02:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 15 сумын 57 багийн Засаг даргыг чадавхжуулах зорилгоор Улаанбаатар хотноо “Манлайлал-ур чадюар” дөрвөн өдрийн сургалт зохион байгуулжээ.

Сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж, багийн Засаг дарга нараа ийнхүү хамруулсан байна.

Сургалтын үеэр багийн Засаг даргын чиг үүрэг, оролцоо, байгаль орчныг хамгаалах асуудлууд болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, халамжийн тухай хуулийн хэрэгжилтэд үзүүлэх оролцоо сэдвүүдийн хүрээнд сургалт, семинарууд явуулсан ажээ.

Энэхүү сургалт нь багийн Засаг дарга нарын ажлын ур чадварыг дээшлүүлэхийн тулд арга зүйн зөвлөмж өгч, хөдөөгийн иргэд, малчдад төрийн үйлчилгээг шаардлагын өндөр түвшинд хүргэх арга барилыг эзэмшүүлснээрээ онцлог юм.

Холбоотой мэдээ