Италийн Шадар сайдыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-21 11:16:16

РОМ. /TASS/. Италийн Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Маттео Сальвиниг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн тухай “il Giornale” сонин мэдээлэв. “Германы төлөөх альтернатив” намын гишүүн Беатрикс фон Шторх энэхүү санаачилгыг гаргажээ.


“Дотоод хэргийн сайдын хувиар тэрбээр Европын аюулгүй, тогтвортой байдлыг хангахад томоохон хувь нэмрээ оруулсан. Италийн хилийг /далайн боомтууд/ хааснаараа тэрбээр Европ руу орж ирж буй хууль бус цагаачдыг зогсоосон” хэмээн тэрбээр хэлжээ.


"Ийм шударга, шийдэмгий бодлогоороо тэрбээр олон мянган хүний амийг аварсан. Дахин хэн ч Газар дундын тэнгист живэхгүй ба цагаачдын хууль бус бизнес зогссон учир Сальвиниг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхийг санал болгож байна” гэж фон Шторх ярьсан байна. 

Холбоотой мэдээ