Ираны агаарын орон зайд нислэг үйлдэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-21 13:13:23

МОСКВА. /АиФ/. АНУ-ын иргэний агаарын тээврийн газрын төлөөлөгчид Ормузын хоолой болон Оманы булан дээгүүрх Ираны агаарын орон зайд нислэг үйлдэхийг Америкийн агаарын тээврийн компаниудад хоригложээ.


Өмнө нь Ираны цэргийнхэн тус улсын агаарын орон зайг зөрчсөн АНУ-ын тагнуулын дроныг унагасан юм.


“Цэргийн ажиллагаа чангарч, бүс нутаг дахь улс төрийн хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан тус агаарын орон зайд нислэг үйлдэхийг хориглож байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.



Холбоотой мэдээ