Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-21 16:09:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Солтан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан нар Үндсэн хуульд орох нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулахаар энэ сарын 20-ноос Баян-Өлгий аймгийн сумдад ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох”, “төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх”-ээр заасан байдаг. Үүний дагуу УИХ-аас  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах, иргэдийн саналыг сонсох “Иргэдээ сонсъё” аяныг энэ сарын 18-наас орон даяар зохион байгуулж эхлээд байна.

УИХ-ын гишүүн Г.Солтаны ахалсан ажлын хэсэг өчигдөр Ногооннуур сум, Цагааннуур тосгоны иргэдтэй уулзалт хийж төслийг танилцуулсан. Харин өнөөдөр Сагсай, Улаанхус, Цэнгэл суманд, 24-ний өдөр Бугат, Өлгий суманд ажиллах юм.

Холбоотой мэдээ