Си Жиньпиний БНАСАУ-д хийсэн айлчлал дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-21 15:43:35

МОСКВА. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпиний БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал өнөөдөр дуусаж, тус улсыг орхин явсан тухай "Синьхуа" агентлаг мэдээлэв.


Си Жиньпин өнгөрсөн пүрэв гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Пхеньянд уулзсан юм. Уулзалтын үеэр тэрбээр Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг улс төрийн замаар зохицуулах, энх тайван замаар яриа хэлэлцээ хийх зарчмыг баримтлахыг уриалсан юм.


БНХАУ-ын дарга Си Жиньпиний БНАСАУ-д хийсэн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулагдсан юм. 

Холбоотой мэдээ