Мөрөн сумын өрхийн ЭМТ-д мобайл технологийг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-24 13:56:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт иргэний эрүүл мэндийн чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд мобайл технологийг нэвтрүүлэхээр тусгагдсан. Энэхүү зорилтын хүрээнд Мөрөн сумын 5 өрхийн Эрүүл мэндийн төвд мобайл технологийг нэвтрүүлж, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. 

Мөрөн сумын 5 өрхийн Эрүүл мэндийн төвд 34,8 сая төгрөгийн өртөгтэй 9 нэр төрлийн тоног төхөөрөмж, 7 нэр төрлийн хурдавчилсан оношлуурыг аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгч холбогдох тоног төхөөрөмжийг ашиглах талаар өрхийн эмч нарт сургалт зохион байгуулав.

Үүний үр дүнд зорилтот бүлгийн иргэдийг үнэ төлбөргүй оношилж, хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх боломж бүрдэж байгаа ажээ.

Холбоотой мэдээ