“Ховд парк”-ийг засварлаж шинэ тоглоом нэмнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк найм дахь жилдээ үйл
ажиллагаа явуулж байна.
Улсын хэмжээнд гуравдугаарт орох энэ том паркийг барих санаа нэгэн үeийнхний
"Эргэн дурсахуй" уулзалтаас гарсан байдаг. “Хүүхдийн инээд, баяр хөөр
дүүрэн байлгая” уриатай “Ховд парк”-ийн зарим
тоглоом нь одоогийн байдлаар хуучирч
муудсан, эвдэрсэн, заримаас нь хүүхдүүд
уйдаж эхэлжээ. Тиймээс Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд 2019 оны улсын төсөвт 400
сая төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаж, улмаар энэ зун
засвар хийх, шинэ тоглоом нэмж байршуулахаар боллоо.
Мөн аймгийн
хэмжээнд “Паркаа
гоёцгооё“ уралдаан зарлалаа. 50
сая төгрөгийн шагналын сантай, тэргүүн байр нь Nissan March маркийн цоо шинэ авто машины
урамшуулалтай тус уралдааны дүн ирэх есдүгээр сард гарах юм.
Энэ уралдаанд албан
байгууллага, хамт олон, найз нөхөд, хувь хүн гээд хүссэн хэн ч оролцож болно. Оролцогчид
паркийн аль нэг хэсэгт уралдааны
удирдамжийн дагуу бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн ажил хийж тохижуулан өрсөлдөнө.