Сүү боловсруулах тоног төхөөрөмжийг 33 иргэн, 3 хоршоонд олголоо

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-06-25 11:32:27

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Мах, сүүний анхдугаар аян”, “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн сүү үйлдвэрлэл, хүнсний зориулалтын сав, баглаа боодлыг дэмжих зорилгоор ХХААХҮЯ-наас сүү боловсруулах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн иж бүрдлийг Чулуут, Тариат, Хангай, Өндөр-Улаан, Ихтамир сумын 33 малчин, 3 хоршоонд олголоо.

Уг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь Азийн Хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн нийт 92 сая төгрөгийн өртөгтэй ажээ. 

Улсын хэмжээнд 6 аймгийн 15 хоршоо, 150 иргэнд тоног төхөөрөмжийг олгож байгаа ба нэг хоршоонд 9.0 сая төгрөгийн, иргэнд 2.5 сая төгрөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг олгож байна. Ингэснээр Архангай аймгийн цагаан идээ үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ, малчдын орлого нэмэгдэхээс гадна ажлын байр ч нэмэгдэнэ гэж үзэж байна.

Холбоотой мэдээ