“Beidou” навигацийн системийн шинэ хиймэл дагуулыг хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-06-25 11:07:35

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн “Сичан” хиймэл дагуул хөөргөх төвөөс “Beidou” навигацийн системийн өөр нэгэн хиймэл дагуулыг тээсэн “Long March-3B” пуужинг мягмар гарагт хөөргөсөн байна.


Уг хиймэл дагуул нь “BDS” навигацийн системийн 46 дахь, “BDS-3” системийн 21 дэх хиймэл дагуул болжээ. Мөн “Long March” цувралын пуужингууд 307 дахь удаагаа хөөрч буй нь энэ ажээ.


Шинэ хиймэл дагуул бусад хиймэл дагуулын хамтаар системийнхээ хамрах хүрээ, байршлын нарийвчлалыг сайжруулахаар ажиллах юм. Хиймэл дагуул болон тээгч пуужинг Хятадын Сансрын технологийн академи, Агаар сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын мэргэжилтнүүд хөгжүүлжээ. 

Холбоотой мэдээ