Монгол, Германы боловсрол, соёлын асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-25 11:45:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппелтэй уулзлаа. 


Уулзалтаар талууд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль бол хоёр улсын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцлоод Монгол Улсын дээд боловсролын салбарт сургалт, судалгаа, үйл ажиллагааны жишиг болгохоор хөгжүүлэх, монгол багш нарыг Германы их дээд сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгжид дадлагажуулах шаардлагатай байгааг тодотгов.

Мөн Монгол Улсад эрэлттэй байгаа инженер, техникийн нарийн мэргэжилтнийг бэлтгэх политехник, коллеж хэлбэрийн сургуулиудыг хөгжүүлэхэд Германы туршлагыг судлах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Түүнчлэн Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлсэн ажлууд, тухайлбал Монгол, Германы Соёлын өдрүүд харилцан зохион байгуулах, хамтарсан концерт, кино урлагийн наадам зохион байгуулах талаар ярилцав. 

Холбоотой мэдээ