Монгол шинэчлэлт нам шинээр бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-26 12:52:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол шинэчлэлт намыг улсад бүртгүүлэх Н.Жамсран нарын хүсэлтийг өнөөдөр Улсын дээд шүүх хэлэлцэж, улсын бүртгэлд 33 дахь намаар бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. 


Хэлэлцүүлгээр, хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзжээ.  


Ингэснээр, Монгол шинэчлэлт нам Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж ажиллахыг Дээд шүүхээс тус намд даалгалаа.

Холбоотой мэдээ