Үнэт цаас болон 1072 хувьцааны талаар иргэдэд мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-26 16:27:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-тай хамтран иргэд, орон нутгийн санхүүгийн хорооны зохицуулалттай байгууллагууд, албан хаагчидтай уулзалт хийж, мэдээлэл өглөө.

Тус уулзалтаар 1072 хувьцаа, хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны өнөөгийн нөхцөл байдал, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгчээ.

Уулзалтад 80 гаруй иргэд оролцож, санхүүгийн талаарх тулгамдсан асуудлуудаар зөвлөгөө авсан бөгөөд уулзалтад оролцсон хүмүүст санхүүгээ хөтлөн явуулах, төлөвлөхөд туслах гарын авлага, материал тараажээ.

Холбоотой мэдээ