Мэргэшсэн нягтлан бодогч нар тангараг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-06-26 13:24:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтыг 21 аймаг, нийслэл хотод аваад байна.

Шалгалтанд 1180 хүн хамрагдаж, 154 шалгуулагч мэргэшсэн нягтлан бодогчийн босгын болзлыг хангаж өнөөдөр тангараг өргөн, гэрчилгээ гардлаа. Шинэ гишүүдийн дотор гадаад улсын нэг иргэн, олон улсын нягтлан бодогч бөгөөд асса зэрэгтэй 17 хүн багтаж байна.








Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь Олон улсын нягтлан бодогчдын холбоо болон Ази, Номхон далайн нягтлан бодогчдын холбооны жинэхэнэ гишүүн, Монгол Улс дахь цорын ганц мэргэжлийн байгууллага юм. 130 гаруй аудитын компани, 4500 гаруй мэргэшсэн нягтлан бодогч гишүүнтэйгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ