Хотгойдын урлаг соёлын наадамд 160 гаруй ардын авьяастнууд оролцлоо

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2019-06-27 09:25:20



Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн БСУГ, АНУ-ын Монтана мужийн эгч дүү орнууд төсөл, Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн ИТХ хамтран Хотгойдын урлаг соёлын наадмыг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд зохион байгууллаа.Энэхүү наадамд Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Түнэл, Тосонцэнгэл, Их-Уул, Төмөрбулаг, Мөрөн сумын 160 гаруй ардын авьяастнууд оролцлоо.