Мадагаскарт 15 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-28 12:00:18

АНТАНАНАРИВУ. /Reuters/. Өнгөрсөн лхагва гарагт Мадагаскар улсын нийслэл Антананариву хотод тус улсын тусгаар тогтносон өдрийг тэмдэглэх цэргийн парадын дараа цэнгэлдэх хүрээлэнд эмх замбараагүй байдал үүссэний улмаас 15 хүн амиа алдаж, 75 хүн гэмтсэн байна.


Уг эмх замбараагүй байдал юунаас үүссэн нь тодорхойгүй байна гэж Батлан хамгаалах яамны сайд, генерал Ричард Ракотонирина мэдэгдэв.


Харин зарим гэрчийн мэдүүлснээр, олон хүн цэнгэлдэх хүрээлэн рүү орохоор шахцалдаж байсан боловч удирдлагууд цэнгэлдэхийн ганцхан жижиг хаалгыг нээсэн байжээ.



Холбоотой мэдээ