Хориод жилийн дараа Говь-Алтайд шөнийн нислэг үйлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-27 14:10:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь буудлын аэродром нь шөнийн гэрэл суултын системээ бүрэн ашиглалтад оруулсны дагуу зургаадугаар сарын 26-ны үдэш "Аэро Монголиа" ХХК~ийн “Embraer145” агаарын хөлгийг хүлээн авч, хориод жилийн дараа Говь-Алтайд шөнийн нислэг үйлдлээ.

Навигацийн тоног төхөөрөмж болох DVOR/DME-г ашиглан суултын схемтэй болсноор "В" "С" ангиллын агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах цаашлаад Алтай нисэх буудлын тоног төхөөрөмж, хүчин чадал нэмэгдэж олон улсын болон орон нутгийн нислэгт 24 цагийн турш үйлчилж, зорчигч, үйлчлүүлэгчдэд иргэний агаарын тээврийн үйлчилгээг тасралтгүй хүргэх ач холбогдолтой ажээ.

Говь-Алтай аймаг нь газар нутгийн байршлын хувьд далайн түвшнээс дээш өндөрлөг газарт байдаг онцлогоос шалтгаалан, ялангуяа зуны улиралд өдрийн цагаар нислэг үйлдэхэд суудлын хязгаарлалт тогтоох шаардлага тулгардаг. Харин шөнийн цагаар нислэг үйлддэг болсноор зорчигчдын тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой болж буй юм.


Холбоотой мэдээ