“Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-27 13:10:32

ВАШИНГТОН. /TASS/. “Умардын урсгал-2”, “Туркийн урсгал” төслүүдийг  хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн хориг арга хэмжээ авахад чиглэгдсэн хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн хороо санал нэгтэй дэмжжээ.


Европ, Еврази, эрчим хүч, хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн дэд хорооны гишүүн Адам Кинзингер энэхүү хуулийн төслийг 6 дугаар сарын 11-нд танилцуулжээ. Хуулийн төсөл хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлбэл, АНУ “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг барихтай холбогдуулан хэд хэдэн хөлөг онгоцнуудын эсрэг хориг арга хэмжээ авах аж.  Энэхүү хориг арга хэмжээ нь “Умардын урсгал-2” төслийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож магадгүй юм. 


“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. “Умард Урсгал” хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий зөөвөрлөх хүчин чадалтай.

 

Холбоотой мэдээ