Цагааннуур, Даян боомтууд үндэсний баяр наадмаар 4-5 хоног амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-27 14:22:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Монгол Улсын ОХУ-тай хиллэх Цагааннуурын боомт Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх долоодугаар сарын 11, 13-15-ны өдөр, БНХАУ-тай хиллэх Даян боомт 11-15-ны өдөр амрахаар болсон талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс өнөөдөр мэдээллээ.

Анхааруулж хэлэхэд, Цагааннуурын боомт долдугаар сарын 12-ны өдөр хэвийн ажиллах аж.

Боомтуудын үйл ажиллагаа 16-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн үргэлжилнэ.  

Холбоотой мэдээ