Энэ сард ургамлын дундаж өндөр 3-9 см байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ихэнх сумын нутгаар ургамлын дундаж өндөр 3-9 см болжээ. Энэ сард нийт нутгаар салхи шуургатай, салхины хамгийн их хурд секундэд 6-18 метр хүрсэн бөгөөд 172.0 мм хур тунадас орсон байна.
Тус аймгийн нутгаар салхи шуурга ихтэй, шөнөдөө сэрүүн хонож байгаагаас бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж, сонгинолог ургамал үзүүрээсээ хөлдөх, хайрагдах, үет ургамал хүрэнтэж шарлах гэмтэл ажиглагдсан гэж салбарын мэргэжилтнүүд хэлэв.
Үүнээс
гадна Манхан,
Мөнххайрхан, Мөст, Дуут, Цэцэг, Үенч Алтай Ховд суманд ургамлын ургалтын байдал сайн,
бусад сумын нутгаар ургамлын ургалтын байдал дунд гэсэн үнэлгээтэй байна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.