“Талибан” бүлэглэлийн гол командлагчдын нэг бууж өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-27 14:58:07

КАБУЛ. /Xinhua/. “Талибан” бүлэглэлийн гол командлагчдын нэг Мавлави Исламудин алиас Кари Билаль бууж өгч, Афганистаны хойд нутгийн Тахар мужийн цагдаагийн газарт зэвсгээ хураалгажээ.


Тахар мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Абдуль Халиль Асирын хэлснээр, “Талибан” бүлэглэлийн нэртэй командлагч, Тахар мужийн хойд нутаг болон Кундуз мужаас залуучуудыг элсүүлдэг байсан М.Билаль бууж өгсөн ажээ.


М.Билаль бүлэглэлийнхээ нэр нөлөө бүхий гишүүн гэдгийг А.Асир онцлоод, Тахар болон бусад мужийн мөргөлдөөнийг зогсоохын тулд цаашид илүү олон босогч бууж өгнө хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар “Талибан” бүлэглэл ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. 

Холбоотой мэдээ