ЕХ Туркт нэмж 3 тэрбум евро олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-01 13:33:25

АНКАРА. /Anadolu/. Дүрвэгсдийн хямралыг зохицуулах тухай ЕХ-той байгуулсан хэлэлцээрийн дагуу Турк ирэх хоёр жилд буюу 2018 он хүртэл тус холбооноос гурван тэрбум евро авна гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэв.

2018 он хүртэл Туркт нэмж гурван тэрбум евро олгохоор ЕХ амласан гэж тэрбээр мэдэгджээ.

Гурван тэрбум долларын эхний олголтыг энэ сарын 16-нд хийх бөгөөд уг мөнгийг Туркийн өмнөд нутгийн Килис мужид байгаа Сирийн дүрвэгсдийн хэрэгцээг хангахад зарцуулна гэж тэрбээр мэдэгдсэн байна. Килис мужид байгаа дүрвэгсдийн тоо оршин суугчдынх нь тооноос давсан байна.

Туркээс ирэх дүрвэгсдийн урсгалыг зогсоох гэрээг тус улс болон ЕХ энэ сарын эхээр байгуулжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ