Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Увс аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-30 18:20:35

Увс /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 26-29-ний өдөр Увс аймагт ажиллаж байна. Зочдыг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон сонирхсон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.  

Швейцар улс нь манай улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтыг бэхжүүлэх, нутгийн захиргаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулахад чиглэсэн олон тооны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү айлчлалынхаа хүрээнд орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явцтай газар дээр нь танилцаж байгаа нь энэ аж.

Энэ хүрээнд зочид төлөөлөгчид энэ сарын 27-нд Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчдын төлөөлөл болон “Монгол ногоо” төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд Швейцарын Холбооны улсын Бээжин дэх ЭСЯ-ны улс төрийн ажилтан Аурэл Акуйлон болон Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь газрын захирал, Ерөнхий консул Габриалла нарын төлөөлөгчид багтаж байна. 

Холбоотой мэдээ