Он гарсаар 30 хүн усанд амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-28 15:59:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-ны байдлаар,  он гарсаар нийт 42 хүн усанд осолдож, 30 нь амиа алджээ. Тэдний дөрөв нь хүүхэд, 26 нь том хүн байна. Иймд үер, усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэв. 


Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүйгээс, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орсон зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.


Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр, 7-9 дүгээр сард түр зуурын усархаг аадар бороо, мөндөр орох, үер, аянга буух, гол усны түвшин огцом нэмэгдэх, хүчтэй салхи шуурга болох зэрэг цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх хандлагатай байна. Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, голомтод үүрэг гүйцэтгэх хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэг, сурталчилгааг шат дараатай зохион байгуулж, бэлэн байдлыг дээшлүүлэх нэгдсэн арга хэмжээг ирэх сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-н хүртэл зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ