"Боловсролтой оюутан" тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-29 21:10:42

Увс /МОНЦАМЭ/. ЗДТГ-аас аймгийн Оюутны холбоотой хамтран "Боловсролтой оюутан" тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан явуулж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод суралцаж байгаа оюутнуудын сурлагын амжилт, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн компаниудад мэргэжлийнхээ дагуу дадлага хийх боломжийг олгож эхлээд байна.

Мөн "Өлзийтийн Бадрахын талбай"-г сэргээн засах төсөл хэрэгжих бөгөөд энэ хүрээнд Увс аймгийн оюутан залуус нэгдэж өөрсдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амарч тухлах тохилог газрыг бий болгох, энэ хандлагад оюутан залуус, сурагч дүү нарыгаа уриалан үлгэрлэх юм байна. Түүнчлэн 19 сумын ЕБС-д “Бодогч" номын клубыг үүсгэн байгуулах аж. Үүнээс гадна “Номтой автобус хөтөлбөр хэрэгжүүлж, одоогоор Улаанбаатар-Увс чиглэлийн хоёр автобусыг номтой болгоод байна. Цаашид номтой автобусны тоог 15 болгохоор зорьж байна. 

Холбоотой мэдээ