“Facebook” саналаа өгөхгүй байхыг уриалсан сурталчилгааг хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /AP/. “Facebook” нийгмийн сүлжээ АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн
сонгуулийг угтан хүмүүсийг саналаа өгөхгүй байхыг уриалсан сурталчилгаануудыг
хориглохоор болжээ.
“Саналаа бүү өг” хэмээх шинэ бодлогыг ирэх намраас буюу 11 дүгээр сарын
5-нд болох АНУ-ын бүх нийтийн сонгуулиас өмнө хэрэгжүүлж эхэлнэ гэж “Facebook” компанийн төлөөлөгч Шерил Сендберг мэдээлжээ. “Facebook”-ийн мэдэгдэлд дурдсанаар, уг бодлогыг эхний ээлжинд
АНУ-д хэрэгжүүлэх ажээ.
Өнгөрсөн онд “Facebook” компани бодлогуудаа өргөжүүлж, саналаа хэрхэн өгөх болон сонгуулийн өдөр, цаг, байршлын талаарх буруу ташаа мэдээлэл бүхий нийтлэлүүдийг хориглож байсан юм.
“Саналаа бүү өг” хэмээх бодлого одоогийн байдлаар хөгжих шатандаа явж
байгаа бөгөөд “Facebook” компани санал хураалтын
байгууллагуудаас зөвлөгөө авахыг эрмэлзэж байгаа ажээ.