”Их шүүдэргэнэ” эмийн сан бүртгэлгүй эмээр үйлчилж байжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-07-01 14:43:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ Баянгол дүүрэгт байдаг “Их шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн ”Их шүүдэргэнэ” эмийн санд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус эмийн сан хүчингүй жороор эм олгосон, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, тус эмийг хураан авч, устгуулахаар комисст шилжүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ