Ивэрхийн мэс заслын эмчилгээг орон нутагт үнэ төлбөргүй хийж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-03 10:57:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар Англи улсад төвтэй "Hernia international" байгууллагын мэс заслын эмч нар монгол эмч нартай хамтран ивэрхийн мэс заслын эмчилгээг орон нутагт үнэ төлбөргүй хийж байна.

Тус багийг Монголын дурангийн мэс заслын сургалт судалгааны төв төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Мэс заслын зөвлөх, Монгол Улсын хүний гавьяат эмч Ц.Нармандах ахлан Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Эмч нарын баг энэ сарын 1-5-ны хооронд "Ивэрхийн мэс заслын эмчилгээ" хийхээр уригдан ирж аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хагалгаа хийж байна. Тус аймгийн хэмжээнд ивэрхий мэс заслын хагалгаа хийлгэхээр иргэдийн судалгааг гаргаж одоогийн байдлаар 60 эмчлүүлэгч үнэ төлбөргүй мэс заслын хагалгаа хийлгэхээр болсон ажээ.

Холбоотой мэдээ