Вьетнамд 2.8 сая гахайг устгалд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamdavaa@montsame.gov.mn
2019-07-04 11:09:11

ХАНОЙ. /Xinhua/. Вьетнам улсад африкийн гахайн мялзан өвчин тархсаны улмаас 2.84 сая гахайг буюу тус улсын нийт гахайн тоо толгойн 10.3 хувийг устгалд оруулсан тухай Вьетнамын төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ.


Тус улсын өмнөд хэсгийн Тра Винх мужид хамгийн сүүлд 54 гахай африкийн гахайн мялзан өвчний халдвар авсныг устгасан гэж мужийн эрх баригчид мэдэгдэв.


Энэ оны хоёрдугаар сард Вьетнамын Хунг Йен мужийн Гионг Тром дүүрэгт африкийн гахайн мялзан өвчин бүртгэгдэж, улмаар орон даяар тархсан байна.

Холбоотой мэдээ