Аялал жуулчлалын салбарынхан цусаа бэлэглэх өдрийг тэмдэглэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-07-03 18:39:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг уламжлалт "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" өнөөдөр тохиож байна. Энэ удаагийн хүмүүнлэгийн ажлыг аялал жуулчлалын салбарынхантай 3 дахь жилдээ хамтран тэмдэглэв.


Өдөрлөгт Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, “Disvover Mongolia” ХХК-ийн ерөнхий захирал Б.Барсболд зэрэг аялал жуучлалын салбарын төлөөлөл оролцов.
Энэхүү өдрийн хүрээнд донор Г.Шомбонбаатарт “Мөнгөн донор”, донор П.Одмаад “Хүрэл донор”, донор Д.Мэндбаярт “Хүрэл донор” цол тус тус хүртээж, донор Б.Болортуяаг “Бахархал-50”, донор Б.Ганболдыг “Бахархал-40”, донор Г.Билгүүнийг “Бахархал-30”, донор Д.Мөнх-Очирыг “Бахархал-20”, донор П.Золзаяаг “Бахархал-10” тэмдгээр тус тус шагнаж алдаршуулсан юм.

 

Холбоотой мэдээ