Үс засуулбал эд, мал арвидна

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-07-07 08:36:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 7. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 5. Адъяа гараг. Бага морь одтой,  хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөхүй 
Суудал: Шороо

Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Бага халуун болох улирал 17 цаг 54 минутад эхэлнэ. Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна хэмээжээ. 

Холбоотой мэдээ