Хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгчдэд сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-09 15:24:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлдэг иргэдэд өнөөдөр сургалт хийлээ.

Хоол хүнсний аюулгүй байдлыг хангаж, хордлого, хордлогот халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх сургалтыг зохион байгуулсан байна.

Энэ жилийн наадмаар аймгийн төвд 30 иргэн, аж ахуйн нэгж нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэхээр зөвшөөрөл авчээ. Сургалтын үеэр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулахад анхаарах асуудал, хоол бохирдуулагч хүчин зүйлс болон эрүүл ахуйн зохистой дадлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо.  

Холбоотой мэдээ