Николас Кейж үлэг гүрвэлийн ясыг Монголд буцаан өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /newinform/. Холливудын алдарт жүжигчин Николас Кейж Хойд Америкийн тираннозаврын ойрын төрөл болох трабозаврын ясыг Монголд буцаан өгчээ.
Кейж уг ясыг шүүхийн холбогдох шийдвэрийн дагуу буцаан өгсөн байна. Учир нь, тухайн олдворыг нэрт жүжигчин хууль бусаар худалдан авсан гэж шүүх үзжээ.
Тэрбээр үлэг гүрвэлийн ясыг бүр 2012 онд эртний үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар оруулсан, гаргасан болон худалдсан хэргээр хорих ялаар шийтгүүлж байсан палеонтологич Эрик Прокопи гэгчээс 276 мянган доллароор худалдан авчээ.
Эртний эд зүйлийн хууль бус наймаатай холбоотой хэд хэдэн хэргийг шийдэх явцад "ялагч" болж байснаараа алдартай прокурор Прит Бхарара Николас Кейжийн худалдаж авсан трабозаврын ясыг хууль бусаар олж авсан гэдгийг нотолжээ. Ийм учраас Холливудын од хууль ёсыг чанд сахин мөрддөг иргэний хувиар олдворыг Монголд буцаан өгөхөөс аргагүйд хүрчээ.
Д.Жаргал