Наадмын тасалбар захиалсан иргэд өнөөдөр “Дүнжингарав”-аас авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-10 16:17:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баяр наадмын тасалбарыг цахимаар захиалсан иргэд өнөөдөр Нийслэлийн нийтийн үйлчилгээний төвийн “Дүнжингарав” дахь салбараас биечлэн очих авахыг Нийслэлийн мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

 

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 8, 9-ны өдрүүдэд нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал www.eservice.ulaanbaatar.mn -ээр дамжуулан цахимаар захиалсан хүмүүс өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дээрх салбарт биечлэн очиж "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан авах боломжтой юм.

Иргэд цахимаар захиалсан тасалбараа 17:00 цааас өмнө өөрийн биечлэн очиж авахгүй тохиолдолд тасалбар болон тасалбарын мөнгийг буцаан олгохгүй болохыг Нийслэлийн мэдээлэл, технологийн газраас мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ