Аймгийн төв талбайн Усан оргилуур ажиллаж эхэллээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-11 00:29:40

zХовд /МОНЦАМЭ/.  Ховд аймаг төв талбайдаа  2009-2011 оны үед  анх Усан оргилуур хийж туршсан юм.

Тухайн  үед барьсан усан оргилуур ус зайлуулах суваггүй, усны алдагдал ихтэй учраас ажиллахгүй байсаар олон жилийн нүүр үзсэн.  Гэвч  2016 оноос хойш  их, бага  хэмжээний засвар хийж,  хааяа л ажиллуулж байсан.

Тэгвэл энэ жил бүрэн засварлаж, усан оргилуур тогтмол ажиллах боломж бүрджээ. Ингэснээр энэ зуны өнгө дээр өнгө нэмлээ.

Ховдынхон төв талбайдаа төрөл бүрийн уулзалт, үйл ажиллагаа зохион байгуулах, ялангуяа хүүхэд багачууд, залуучууд чөлөөт цагаа  үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Энэ утгаараа аймгийн төв талбай нь хүмүүсийн ирэх хамгийн дуртай газар юм. 


Холбоотой мэдээ