Төрийн наадмын хүчит 512 бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-07-11 14:55:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн хүчит 512 бөхийн барилдааны нэгийн даваа өдрийн 13 цагт эхэллээ. 


Энэ жил Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням тэргүүтэй хүчит бөхчүүд зүлэг ногоон дэвжээндээ зодоглон наадамчин олноо баясгаж байна.


Хүчит аваргуудын араас Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс, Монгол Улсын гарьд И.Доржсамбуу, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын зургаан гарьд болон  Улсын заан ес, Улсын харцага 16, Улсын начин 40 гаруй бөх Төрийн их наадамдаа уран мэхээ уралдуулан, хүчийг үзэн барилдаж байгаа юм.


Холбоотой мэдээ