Сэлэнгийн хурдан соёолон төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-14 22:22:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Амуу тарианы их нутаг, Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгийн зон олон дэнж хотойтол дэлгэр сайхан наадаж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн зээрд үрээ төрийн их баяр наадамдаа торгон жолоогоо өргүүлэн Сэлэнгэ түмнээ баярлууллаа.

Тулгар төрийн 2228, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн түрүү, айргууд бариандаа ороход Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д. Очирсүрэнгийн зээрд үрээ цойлон давхисаар төрийн их баяр наадмаа өнгөлөн торгон жолоогоо өргүүллээ.

Холбоотой мэдээ