Хөвсгөлийн аймгийн баяр наадамд Б.Пүрэвдорж түрүүлж аймгийн Арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-14 22:04:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадамд Архангай, Сэлэнгэ, Булган, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул аймгийн начин Буянтогтохын Пүрэвдорж түрүүлж аймгийн Арслан цол хүртлээ.  

“Энэ үеэр Улаан-Уул сумын Ч.Сайханбаяр, Баянзүрх сумын Д.Отгонбаяр, Цагаан-Үүр сумын Г.Баянбаатар нар 5 давж начин цол хүртсэн бол шөвгийн дөрөвт аймгийн харцага Л.Энхбат, аймгийн заан Г.Бат-Эрдэнэ аймгийн арслан Г.Батням аймгийн начин Б.Пүрэвдорж нар шалгаран үлдсэн юм.


Ийнхүү аймгийн начин Б.Пүрэвдорж түрүүлж арслан, аймгийн харцага  Л.Энхбат үзүүрлэж заан цол хүртлээ. Тус аймгийн наадамд Улсын начин Б.Баянмөнх, Б.Бадрал тэргүүтэй улсын цолтой 5 бөх аймгийн арслангууд барилдсан чансаа өндөр үзэгчдийн сэтгэлд хүрсэн сайхан наадам боллоо” гэдгийг Үндэсний бөхийн улсын тайлбарлагч Н.Бямбасүрэн хэлж байлаа.

Холбоотой мэдээ