Хөвсгөлийн баяр наадамд 234 хурдан хүлэг тоосоо өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-14 22:48:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадамд  Галт,  Төмөрбулаг, Тариалан, Мөрөн, Бүрэнтогтох, Рашаант, Тосонцэгэл, Их-Уул сумын  8 насны морьд уралдаж 234 хурдан хүлэг тоосоо өргөлөө.

Азарганы уралдаанд 31 азарга уралдсанаас Галт сумын уяач Б.Цэрэнбатын цагаан цоохор, Их насны морьдын уралдаанд Галт сумын уяач Н.Пүрэвдоржийн шувуун саарал, Соёолонгийн уралдаанд Тѳмѳрбулаг сумын уяач Б.Мѳнх-Эрдэний Элбэг хээр, Хязаалан насны морьдын уралдаанд Тариалан сумын уяач Б.Галбадрахын Хул, эрлийз дунд насны морьдын уралдаанд Цагаан-Уул сумын уяач С.Азжаргалын хул тус тус түрүүлэв.

Мөн  эрлийз бага насанд уралдсан морьдоос Галт сумын уяач Н.Пүрэвдоржийн хээр, шүдлэн насны морьдын уралдаанд 25 хурдан хүлэг уралдсанаас Галт сумын уяач Б.Цэрэнбатаагийн уясан ягаан саарал, хурдан дааганы уралдаанд 30 орчим даага уралдсанаас Тариалан сумын уяач Ѳ.Батбайгалийн хүрэн түрүүлжээ.

Холбоотой мэдээ