Төв стадионыг төр, нийгмийн зүтгэлтэн Ш.Хабдалын нэрэмжит болгожээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-15 12:48:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын есний өдрийн 91 тоот тогтоолоор Өлгий хотын төв стадионыг төр, нийгмийн зүтгэлтэн Шавийн Хабдал агсны нэрэмжит болгожээ.

Уг шийдвэрийг түүний мэндэлсний 95 жилийн ойг тохиолдуулан гаргасан бөгөөд алдар гавьяаг нь мөнхжүүлэхээр тогтсон байна.

Ш.Хабдал нь 1923 онд тус аймгийн Улаанхус суманд төрсөн. 1952-1962 онд Москвад Комсомолын сургууль, Коммунист намын дээд сургуулиудыг тус тус төгсжээ. 1945 оноос аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн /ХЗЭ/ хорооны зааварлагч, Спорт хорооны дарга, Баян-Өлгий, Увс аймгуудын ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Харин 1955 оноос Баян-Өлгий, Хэнтий, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн даргаар томилогдон тасралтгүй 24 жил орон нутгийг удирдах өндөр албан тушаал хашсан гавьяатан ажээ.

 

Холбоотой мэдээ