Төвшрүүлэх сум хүртэл 8.5 км хатуу хучилттай зам барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-16 18:50:45

Архангай /МОНЦАМЭ/Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замаас Төвшрүүлэх сумын төв хүртэлх 8.5 км хатуу хучилттай авто замыг "Саруул харгуй" ХХК улсын төсвийн 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байна.

Өнөөдрийн байдлаар замын ажил 30 гаруй хувьтай байгаа ба 2020 оны 8-р сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм. УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нар замын ажилтай танилцсан байна. 

Холбоотой мэдээ