Японы улсын сайн дурын ажилтнууд Орхон аймагт ирж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-17 17:04:04
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын урилгаар “The Global Organization Of Dreamers” олон улсын байгууллагын тэргүүн Кожи Исода, Бумбардай” төслийн санаачлагч Н.Эрдэнэбаяр нар Эрдэнэтэд ажиллалаа.

“The Global Organization Of Dreamers” байгууллага нь Япон Улсад төвтэй бөгөөд дээрх уулзалтын үр дүнд тус улсаас сайн дурын 40  ажилтан Орхон аймагт ирж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын төв, номын санг засварлах,  гэр хорооллын тохижилт, үйлчилгээ хийх  юм.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын “Найдвар” төв, “Итгэлийн мод” ТББ-ын “Сорхугтани” төв болон Наран багийн гуравдугаар сургуулийн номын санг бүрэн засварлана.

Уг ажилд шаардлагатай  зардлыг  Япон Улсаас санхүүжүүлнэ. Иймд эхний ээлжинд “The Global Organization Of Dreamers” олон улсын  байгууллагын захирал Кожи Исода Эрдэнэт хотод өөрийн биеэр ирж танилцаж байгаа нь энэ ажээ.

 

Холбоотой мэдээ